Бидний тухай

Байгуулагдсан он:
2022 оны 01 дүгээр сарын 17
Хүчин чадал:
10 үйлчлүүлэгч

 

 

Манай баг, хамт олон

photo_2022-09-17_12-41-40

 Үүсгэн байгуулагч, захирал
Б.Цолмон

Б. Цолмон нь зан үйл судлаач Б.Ононгийн хамтаар ANA Center Mongolia төвийг үүсгэн байгуулсан. Зан үйлийн засал нь Монгол улсад нэн хэрэгцээтэй байгаа тул тэрээр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Аутизм ба Хэрэглээний зан үйл судлалын “Ойн цоорхойн гялбаа” НҮТББ-ын үйл ажиллагааг удирдан явуулж байна.

 

Үүсгэн байгуулагч,
Олон улсын BCBA-Board Certified Behavior Analysis сертификаттай багш
Б.Онон /МА/

Б.Онон нь 2014-2016 онд АНУ-ын Western Michigan University-д зан үйл судлалын магистрын зэрэг хамгаалж, 2017 онд зан үйл судлаач нарын нарийн мэргэжлийн гэрчилгээ олгодог байгууллага болох BACB (Behavior Analyst Certification board)-с олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зан үйл судлаачийн мэргэжлийн сертификат (Board Certified Behavior Analyst) авсан. Одоогийн байдлаар Монголоос энэ сертификатыг авсан ганц зан үйл судлаач болно. 2017-2021 онд Филиппин улсын Applied Behavior Consultants Philiphines төвд аутизм болон бусад хөгжлийн бэрхшээлтэй 18 сар -11 настай хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлагатай. 2021 онд эх орондоо буцаж ирснээс хойш хувиараа ажиллаж байгаад 2022 оны 1-р сараас Монгол дахь боловсон хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, багш бэлтгэх зорилгоор ANA center Mongolia төв нээн ажиллуулж байна. 

Onon

Зан үйл заслын техникчүүд

Aitolkin

М.Айтолкин /BA/

  • 2021 онд МУИС-ийн сэтгэл судлалын бакалаврын зэрэг хамгаалсан.
  • 2018 оноос хойш “Лантуун Дохио” ТББ-д сайн дурын гишүүн.
  • “Лантуун Дохио” ТББ болон “Уайнскай” ТББ хамтран зохион байгуулсан “Гэр бүлийг чадавхжуулах” сургалтын үеэр 0-5 хүртэлх насны хүүхэдтэй ажиллаж байсан.
  • Ид Шидийн Орон-2 төвийн цэцэрлэгийн бага бүлэгт багшаар ажиллаж байсан.
uchka

М.Мөнх-Учрал /BA/

  • 2021 онд МУИС-ийн сэтгэл судлалын бакалаврын зэрэг хамгаалсан.
  • “Аутизм-Монгол Анд” ТББ-ын дэргэдэх “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгт сэтгэл зүйч, бүлгийн багшаар ажиллаж байсан.
IMG_6524

Б.Сайхантуяа /BA/

  • 2022 онд МУИС-ийн сэтгэл судлалын бакалаврын зэрэг хамгаалсан.
  • “Аутизм-Монгол Анд” ТББ-ын дэргэдэх “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгт сэтгэл  зүйч, бүлгийн багшаар ажиллаж байсан.
received_948827725869928

Б.Хоролсүрэн /BA/

  • 2013 - 2018 Гэр бүл, сэтгэлзүйн боловсролын “Сэтгэлийн Учиг” Институт, сэтгэл зүйч, сургагч багш
  • 2016 “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо”-д гэрээт Сэтгэл зүйч
  • 2013-2017 “Сургуулийн сэтгэл зүйч” /42, 65, 79-р сургууль дээр хичээлийн жилийн турш/
  • 2013 - 2017 “Амьдралд бэлэн”, “Гэр бүл ба хөршийн холбоо”, “Хүүхдийн ертөнц” хөтөлбөрүүдийн чиглүүлэгч бэлдэх сургагч багш
  • 2013-2018 Гэр бүлийн радио 104.5-ын “Амьдралын учиг” цуврал нэвтрүүлгийн зочин сэтгэл зүйч
  • 2013-2018 “Амьдралд бэлэн” өсвөрийн нийгэмшлийг дэмжих 17 бүлгийн чиглүүлэгч 2018 “Mongol V.E.T Net” ТББ-д 50 өдрийн зуны сургалтын зан чанарын багш
071A2588

М.Азжаргал /BA/

  • 2023 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн сэтгэл судлалын бакалаврын зэрэг хамгаалсан.
  • "Жет" олон улсын дунд сургуульд сэтгэл зүйчээр ажиллаж байсан.
Buyanbaatar

Э.Буянбаатар /BA/

  • 2023 онд МУИС-ийн сэтгэл судлалын бакалаврын зэрэг хамгаалсан.
  • Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэгт 4 жил гишүүнээр ажилласан.