Үйлчилгээ

Хөтөлбөрийн төрөл: Танхимын сургалт

Зан үйл заслын эрчимжүүлсэн танхимын сургалтанд 18 сартайгаас 12 насны хүүхдүүд хамрагдах боломжтой. Энэхүү сургалтанд харилцааны (хүсэлтээ илэрхийлэх, заавар сонсож биелүүлэх, асуултанд хариулж эргүүлэн асуух гэх мэтчилэн), нийгмийн (насанд хүрсэн болон үе тэнгийн хүүхдүүдтэй тоглох), өдөр тутмын амьдралд бие даан оролцох (гар угаах, бие засах, шүдээ угаах гэх мэтчилэн), сургуульд орох бэлтгэл (ширээний ард суух, үзэг барих гэх мэтчилэн) зэрэг нэн шаардлагатай чадваруудыг заадаг. Мөн сургалтын үйл ажиллагаа нь хүүхэд бүрийн хэрэгцээ шаардлагад тохируулан гаргасан төлөвлөгөөний дагуу явагддаг.

services-image-1 services-image-2
Өглөөний ээлж 8:00-10:50 Даваа-Баасан
Өдрийн ээлж 11:30-14:20 Даваа-Баасан

 

  1. Сургалтын төлбөрийн мэдээлэл болон сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл admin@anacenter.mn хаягаар и-мэйл илгээнэ үү.
  2. Бүх үйлчлүүлэгчид уг хөтөлбөрт хамгийн багадаа 3 сар буюу 12 долоо хоног хамрагдана.

Эцэг эх нарыг чадавхижуулах сургалт

АВА буюу хэрэглээний зан үйл заслыг ашиглан хүүхдээ гэр бүлийн орчинд нь хөгжүүлэх, өдөр тутмын амьдралын нөхцөлд бие даахад туслах болон харилцааны чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт юм.

Энэхүү сургалт нь долоо хоногт 1 удаа орох ба нийт 7 долоо хоног үргэлжилнэ. Сургалт хэзээ орж эхлэх талаар мэдээллийг манай сошиал хаягаас хүлээн авна уу.

Бага ангийн багшид зориулсан “Хэрэглээний зан үйл засал”-н анхан шатны сургалт

Манай төв нь нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын ерөнхий газар -тай хамтран Бага ангийн багш нарт зориулсан сургалт зохион байгуулж эхэлсэн. Энэ нь улсын сургуульд үнэ төлбөргүй зохиогдож байна.

Хамрах хүрээ: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нар

  • Зөвхөн баасан гарагт
  • Нэг удаагийн 4 цагийн сургалт
  • Нэг ээлжинд 20 хүртэлх багш хамрагдана
  • Өглөө (08:00-12:00, 09:00-13:00)

Сургалтын хэлбэр: Танхим (тухайн сургууль дээр)

Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль сургалт авах бол admin@anacenter.mn хаягаар холбогдож үнэ болон бусад мэдээллийг авна уу.