МАНАЙ БАГ, ХАМТ ОЛОН
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГА
Бид 2022 оноос хойш Филиппин улсад төвтэй Behavior Care Consultants (BCC) байгууллагатай хамтран ажиллаж байна.
Behavior Care Consultants байгууллага нь Аутизм болон бусад тусгай хэрэгцээт хүүхдүүдийн амьдралын чанарыг сайжруулах, бие даах чадварыг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 10 гаруй жилийн туршлагатай хамт олон юм.
Тэд Монгол дахь суралцагчдад алсын зайнаас (цахим) үнэлгээ хийх, хүүхэд бүрд тохирсон хөтөлбөр боловсруулах, үйлчлүүлэгчтэй 7 хоног бүр цахим уулзалт хийж хичээлийн явцад хяналт тавин хүүхдийн хэрэгцээнд нийцүүлэн сургалт сургалтыг явуулдаг.
Үүсгэн байгуулагч, захирал Б.Цолмон
Б. Цолмон нь Аутизм болон бусад тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан Зан Үйл Засалд суурилсан сургалтын хүртээмжийг Монгол улсад нэмэгдүүлэх зорилгоор Аутизм ба Хэрэглээний зан үйл судлалын “Ойн цоорхойн гялбаа” НҮТББ-ыг үүсгэн байгуулж, ерөнхий үйл ажиллагааг удирдан явуулж байна.
ЗАН ҮЙЛ ЗАСЛЫН ТЕХНИКЧИД
Сургалтын менежер
Э.Буянбаатар /BA/
- 2023 онд Монгол Улсын Их Сургуульд сэтгэл судлаач мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
- Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэгт 4 жил гишүүнээр ажилласан.
- 2024 оны 1 дүгээр сараас 2025 оны 1 дүгээр сард АНА Монгол төвд Зан үйл заслын техникч.
- 2025 оны 1 дүгээр сараас 2026 оны 3 дугаар сарын 1 хүртэл Энканто салбарын эрхлэгч.
- 2026 оны 3 дугаар сараас эхлэн сургалтын менежерээр ажиллаж байна.
Оффис менежер
О.Мандухай /BA/
- 2025 онд Монгол Улсын Их Сургуульд сэтгэл судлалын бакалаврын зэрэг хамгаалсан.
- 2025 оны 4 дүгээр сараас эхлэн АНА Монгол төвд зан үйл заслын техник
- 2026 оны 8 дугаар сарын 1-нээс оффис менежэрээр ажиллаж байна.
Ахлах зан үйл заслын техникч
Б.Ариунзаяа /BA/
- 2021 онд Монгол Улсын Их Сургуульд сэтгэл судлаач мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
- 2024 оны 4 дүгээр сараас эхлэн АНА Монгол төвд зан үйл заслын техникч
- 2026 оны 8 дугаар сарын 1-нээс зан үйл заслын ахлах техникчээр ажиллаж байна.
Ахлах зан үйл заслын техникч
Б.Болор-Эрдэнэ /BA/
- 2024 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд сэтгэл судлаач мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
- 2024 оны 6 дугаар сараас эхлэн АНА Монгол төвд зан үйл заслын техникч
- 2026 оны 8 дугаар сарын 1-нээс зан үйл заслын ахлах техникчээр ажиллаж байна.
Ахлах зан үйл заслын техникч
Б.Мөнхжин /BA/
- 2024 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд сэтгэл судлал мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
- 2024 оны 10 дугаар сараас эхлэн АНА Монгол төвд зан үйл заслын техникч
- 2026 оны 8 дугаар сарын 1-нээс зан үйл заслын ахлах техникчээр ажиллаж байна.
Бүлгийн ангийн багш
Г.Ган-Оюу /BA/
- 2024 онд Монгол Улсын Их Сургуульд сэтгэл судлаач мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
- 2024 оны 5 дугаар сараас эхлэн АНА Монгол төвд зан үйл заслын техникч
- 2026 оны 4 дүгээр сараас эхлэн бүлгийн ангийн багшаар ажиллаж байна.
Хэл засалч багш
Т.Цэцэгбаяр /BA/
- 2018 онд Монгол Улсын Их Сургуульд сэтгэл судлаач мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
- 2020 онд "Акоманкай" Япон хэлний сургуульд Япон хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн.
- 2018 онд Сэтгэл Судлалын Үндэсний Төвд туслах сэтгэл судлаачаар ажиллаж байсан.
- 2023 онд "Жет" хүүхэд хөгжлийн төвд сэтгэл зүйчээр ажиллаж байсан.
- 2024 оны 8 дугаар сараас эхлэн АНА Монгол төвд зан үйл заслын техникч
- 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс хэл засалчаар ажиллаж байна.
Хэл засалч багш
М.Үүрцайх /BA/
- 2024 онд ОХУ-н РГСУ(Нийгмийн ухааны их сургууль)-д нийгмийн сэтгэл зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
- 2024 оны 11 дүгээр сараас эхлэн АНА Монгол төвд зан үйл заслын техникч
- 2026 оны 8 дугаар сарын 1-нээс хэл засалчаар ажиллаж байна.
М.Энхжин
- Монгол Улсын Их Сургуулийн сэтгэл судлалын бакалаварын хөтөлбөрт суралцаж байгаа.
- 2025 оны 5 дугаар сараас эхлэн АНА Монгол төвд зан үйл заслын техникчээр ажиллаж байна.
